- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОВД АЙМГИЙН ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №27. 2023.09.27

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/446
Ховд
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ховд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар тогтоосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Захирамжийг хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Н.Ганзоригт) –т үүрэг болгосугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/220 дугаар захирамж хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
