A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 08

Орхон аймаг

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ДЦС-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 139 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-д, Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.

ДАРГА Ч.МӨНХЗУЛ

ГИШҮҮН М.АНХБАЯР

ГИШҮҮН Г.ТУЛГАБААТАР

ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 09

Орхон аймаг

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ДЦС-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Орхон аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 08 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж ажиллахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д тус тус үүрэг болгосугай.