- Нүүр
- Эрх зүйн акт
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Дархан-уул аймгийн Хонгор сумын "Эмт наран" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ ЗХХАЭ №27. 2023.09.27
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 23/05
Дархан-Уул
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2 дахьзаалтын тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-уул аймгийн Хонгор сумын "Эмт наран" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар / ОНӨААТҮГ/ - ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Эмт наран" ОНӨААТҮГ-ийн дарга / Д. Ариунболд/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Зохицуулах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/03 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ч.Батжаргал/-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТЖАРГАЛ
ГИШҮҮН Б.ОЮУНТУЯА
ГИШҮҮН Б.БУЯНБАТ
Текст томруулах
A
A
A