- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар А/331
Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам батлах тухай" 2023 оны А/158 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ын 3.1-д "15 гишүүний бүрэлдэхүүнтэй" гэснийг "16 гишүүний бүрэлдэхүүнтэй" гэж өөрчилсүгэй.
2.Мөн журмын 3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.5.Зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувь нь шүүх шинжилгээний туршлагатай, 70-аас доошгүй хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна."
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
