A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам/ ЗХХАЭ №28. 2023.10.12
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/226

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Авто замын бодлого зохицуулалтын газар /Ч.Сугармаа/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Х.Пүрэвжаргал/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  С.БЯМБАЦОГТ