A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 348

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 131 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хужирт-Бат-Өлзийт чиглэлийн 49 км хатуу хучилттай авто зам, барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 7 дахь заалтын дараа энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий 8-11 дэх заалт нэмсүгэй.

2.Мөн хавсралтын "Нийт" хэсгийн "840,000" гэснийг "1,210,000" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР