A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 355

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 2419, 2420, 2421 дэх заалт тус тус нэмсүгэй:

2.Авто замын төслүүд

2419

"Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг" чиглэлийн 4 эгнээ, "Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд" чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөл

"Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг" чиглэлийн 4 эгнээ, "Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд" чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Авто зам барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2420

"Дархан-Алтанбулаг" чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл

"Дархан-Алтанбулаг" чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх

Барих-ашиглах-шилжүүлэх

Авто зам барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2421

Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны авто зам дээгүүр барих 800 у/м гүүрэн байгууламжийн төсөл

Туулын авто замыг нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны авто зам дээгүүр 800 у/м гүүрэн байгууламж барих

Барих-ашиглах-шилжүүлэх

Гүүрэн байгууламж барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2.Мөн жагсаалтын 2418 дахь төслийн концессын төрлийг "Барих-ашиглах-шилжүүлэх" гэснийг "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх" гэж өөрчлөн найруулсугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг чиглэлийн 4 эгнээ авто зам барих төсөл, Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төсөл, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР