A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 337

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН