A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 349

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам, барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ийн 29 дэх заалтын дараа энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий 30-32 дахь заалт нэмсүгэй.

2.Мөн хавсралтын "Нийт" хэсгийн "4,714,092" гэснийг "5,307,530" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР