A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 350

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хэнтий аймгийн Өндөрхаан-Норовлин сум чиглэлийн 68.6 км авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ийн 61 дэх заалтын дараа энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий 62 дахь заалт нэмсүгэй.

2.Мөн хавсралтын "Нийт" хэсгийн "2,277,055" гэснийг "2,292,055" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР