A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/348

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, Монголын Нотариатчдын танхимаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 682 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалын хавсралтад дор дурдсан нэмэлт оруулсугай.

1.1.Тушаалын хавсралтын "Нэг"-ийн 3 дахь заалтын "...хэлцлийг гэрчлэх" гэсний дараа ",Нотариатчийн мэдэгдэх хуудас бичих" гэж;

1.2.Тушаалын хавсралтын "Нэг"-ийн 3.2 дахь заалтад "3.2.7" дэд заалтыг.

3.2.7. 1.000.000.000-аас дээш ₮

500 000

2."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалын хавсралтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

2.1.Тушаалын хавсралтын "Нэг"-ийн 4 дэх заалтын "Үйлчилгээний хөлс" хүснэгтийн "3000" гэснийг "5000" гэж, "Хоёр"-ын 1 дэх заалтын "Үйлчилгээний хөлс" хүснэгтийн "500" гэснийг "1000" гэж, "Хоёр"-ын 3 дахь заалтын "Үйлчилгээний хөлс" хүснэгтийн "2000" гэснийг "5000" гэж, "Хоёр"-ын 8 дахь заалтын "Үйлчилгээний хөлс" хүснэгтийн "400" гэснийг "1000" гэж.

3."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалын хавсралтын "Нэг"-ийн 2 дахь заалт, "Хоёр"-ийн 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР