A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 08/14

Сайхан сум

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООН УЛАМЖЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ тооцох бүсчлэлийг Их хүрэмт баг 1-р бүс, бусад багийг 2-р бүсээр тогтоож, иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газарт газрын төлбөр ноогдуулахтай холбоотой газрын төлбөрийн хувь хэмжээг хавсралтын дагуу аймгийн Засаг даргад уламжилсугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад, Газрын даамал (Б. Эрдэнэчимэг)-т нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолыг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н. Даваа)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолтой холбоотойгоор 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 10/08 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА   Л.ПҮРЭВСҮРЭН