A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ЗХХАЭ №28. 2023.10.12
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/101, А/234, А/116

Улаанбаатар хот

ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.13 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.19 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дууссан тул Монгол Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга,Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/72, А/63, А/151 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Журам батлах тухай" /Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам/-ыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.ОДОНБААТАР

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Т.СҮХБОЛД