A

A

A

Бүлэг: 1979

ОЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/176

Улаанбаатар хот

ХУШНЫ САМАР ТҮҮХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.5 дах заалт, Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь:

1.Хушны самар түүх аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.

2.Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, сумын засаг дарга нарт үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэх талаар зөвлөмж хүргүүлэхийг Ойн нөөцийн хэлтэс (Г.Бат)-т даалгасугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ойн нөөцийн хэлтсийн дарга (Г.Бат)-д үүрэг болгосугай.

ДАРГА   Б.ОЮУНСАНАА