A

A

A

Бүлэг: 1979

ОЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/177

Улаанбаатар хот

ХУШИН ОЙД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.5 дах заалт, Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь:

1.Хушин ойд учруулсан хохирол тооцох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сумын болон сум дундын ойн ангийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад "Хушин ойд учруулсан хохирол тооцох аргачлал"-ыг мөрдөж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэх, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ойн нөөцийн хэлтэс (Г.Бат)-т үүрэг болгосугай.

ДАРГА   Б.ОЮУНСАНАА