- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХУШИН ОЙД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Ойн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/177 дугаар
тушаалын хавсралт
ХУШИН ОЙД УЧРУУЛСАН ХОХИРОЛ
ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хуш модны самрыг зориулалтын бус аргаар түүж бэлтгэснээс хуш модонд механик гэмтэл үүсэж хушин ойд ихээхэн хэмжээний хохирол учирч байна. Энэхүү хохирлыг тооцож буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг авахын тулд учруулсан хохирлыг тооцох аргачлал боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.
1.2. Хуш модны самар түүж бэлтгэх явцад гэмтсэн хуш модны нөөцийг тодорхойлж, учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход энэхүү аргачлалыг ашиглана.
Хоёр. Хушин ойд учруулсан хохирол тооцох дараалал
2.1. Хохирол учирсан хушин ойн талбайд хэмжилт судалгааны дээж талбай байгуулж, хэмжилт тооллого хийн ойн дундаж үзүүлэлтүүдийг тогтоох;
2.2. Хуш модны гэмтэл (шарх, сорви)-ийн хэмжээг тодорхойлох хэмжилт хийх, гэмтлийн түвшинг тогтоох
2.3. Хохирлын үнэлгээ тооцож экологи-эдийн засгийн үнэлгээ гаргах:
Гурав. Дээж талбай байгуулж, таксаци (ойн үнэлгээ)-н тооллого хэмжилт хийх
Дээж талбай байгуулахдаа Биттерлихийн өтгөрөл хэмжүүр буюу жишүүрийн аргыг хэрэглэнэ. Гэмтсэн хушин ойн хамрах талбайн хэмжээнээс хамааран тойрог дээж талбайн тоог тогтооно. Хушин ойн 100 га хүртэлх талбайд багадаа 5 дээж талбай, 1000 га хүртэлх талбайд багадаа 10 дээж талбайд хэмжилт тооллого хийнэ. Дээж талбайд Биттерлихийн жишүүр ашиглан ойн бүрэлдэхүүн, өтгөрлийг тооцох ба дундаж диаметр, дундаж өндөр, 1 га талбай дах модны хөндлөн огтлолын талбайн нийлбэр, 1 га ойн нөөц болон хушин ойд учруулсан хохирлыг дээж талбай тус бүрээр тодорхойлно.
3.1. Дээж талбай байгуулах
Дээж талбай байгуулахдаа сонгосон талбайн төв цэг дээр зогсож хойд зүгт (0 хэм) байрлах нэг модыг хараалж, түүнээс эхлэн нар зөв тойруулан Биттерлихийн жишүүр (Зураг 1а).)-ээр бусад модруу шагайж мод тус бүрийг тоолно. (Хүснэгт 1).
/Биттерлихийн жишүүр гэдэг нь 2 см өргөнтэй ацан харааг 1 метр урт ишний үзүүрт бэхэлсэн ойн хөндлөн огтлолын талбайн нийлбэр, ойн өтгөрөл тодорхойлох багаж юм./
2 см
0 м2/га 0.5 м2/га 1.0 м2/га
а б в г
Зураг 1. Биттерлихийн жишүүр ба хэмжих арга
3.2. Биттерлихийн жишүүрээр хэмжилт хийх
Хэмжилт хийхдээ тухайн мод нь жишүүрийн харааны хоёр талын ирмэгт хүрэхгүй бол модыг тоонд оруулахгүй (зураг 1б), хоёр ирмэгийг дөнгөж шүргэж байвал 0.5 (зураг 1в), хоёр ирмэгээс илүү гарч байвал 1 гэж тооцож тоолно (зураг 1г).
Хэмжилтээр 1 гэж тоолсон бол 1 га дахь модны хөндлөн огтлолын талбай 1 м2, 10 бол 10 м2 /га, 10.5 бол 10.5 м2 /га байна. Хэрэв ухаалаг утас ашиглах бол утсан дээрээ https://bitterlich.ru.uptodown.com/android программ татаж суулгаад дээрх зарчмаар хэмжилт хийж болно.
Биттерлихийн жишүүрийн хэмжилтийн бүртгэлийн хүснэгт
Дээж талбайн ойн бүрэлдэхүүн | Биттерлихийн жишүүрийн 0.5 утга | Биттерлихийн жишүүрийн 1 утга | 1 га дахь хөндлөн огтлолын талбай, м2 | Гэмтэлгүй модны тоо | Босоо хатсан модны тоо |
Хуш (Pinus sibirica) |
|
|
|
|
|
Шинэс (Larix sibirica L) |
|
|
|
|
|
Нарс (Pinus silvestris) |
|
|
|
|
|
Гацуур (Picea obovata) |
|
|
|
|
|
Навчит төрлийн мод |
|
|
|
|
|
3.3. Дундаж модыг сонгож, өндөр, диаметрийг хэмжих
Тухайн дээж талбайгаас Биттерлихийн жишүүрт тоологдсон 5-н модны диаметрийг хэмжигч ацаар, өндрийг өндөр хэмжигчээр хэмжинэ.
3.3.1. Модны цээжний өндрийн хэмжилтийг газрын гадаргуугаас дээш 1.3 метр өндөрт хэмжигч ац эсвэл туузан метр ашиглан 0.1 см-ийн нарийвчлалтайгаар хэмжиж бүртгэлийн хүснэгт (Хүснэгт 2)-д мод тус бүрээр тэмдэглэнэ.
3.3.2. Модны өндрийг Vertex (өндөр хэмжигч) багажаар хэмжиж бүртгэлийн хүснэгт (Хүснэгт 2)-д өндөр гэсэн баганад тэмдэглэнэ.
3.3.3. Хэмжилт хийж буй цэгээс мод хүртэлх зай болон азимутын (луужингын хэвтээ өнцөг) өнцгийг мод тус бүрээр хэмжиж (Хүснэгт 2)-ийн харгалзах баганад бичнэ.
Хэмжилт хийж буй цэгээс мод хүртэлх зайг хэт авиа болон хэт улаан туяаны үйлчлэлийг ашиглан тухайн модонд суурьлуулсан хүлээн авагч ба зай хэмжигч (Vertex) багажаар хэмжинэ.
Хүснэгт-2.
Тооллогын хүснэгт
Модны төрөл (5 хуш мод) | Диаметр /см/ | Өндөр /м/ | Зай /м/ | Азимут /хэм/ | |
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
Нийт Дундаж |
|
|
|
|
|
3.4. Дундаж үзүүлэлтийг тогтоох
Тухайн дээж талбай дах мод тус бүрийн дундаж өндрийг Hдун = Hнийт/N болон дундаж диаметрийг доорх томьёогоор олно.
dдун = dнийт/N (1)
Hдун – Дундаж өндөр, м
Hнийт – Хэмжилт хийсэн моддын өндрийн нийлбэр, м
dдун – Дундаж диаметр, см
dнийт - Хэмжилт хийсэн моддын диаметрийн нийлбэр, см
N – Хэмжилт хийсэн тухайн элементийн модны тоо
Манай судалгааны хэмжилтээр дээж талбайн дундаж өндөр Hдун= 17 м, дундаж диаметр dдун=25 см буюу 0.25 м байсан.
3.5. Хушин ойн хөндлөн огтлолтын талбайг тодорхойлох
3.5.1. Нэг га хушин ойн хөндлөн огтлолтын талбайг тодорхойлох
Биттерлихийн жишүүрээр хуш модны өтгөрлийг хэмжихэд 20.5 гэж тоологдсон бол 1 га хушин ойн хөндлөн огтлолын талбайн нийлбэр ∑gтт =20.5 м2/га (2) болно.
3.5.2. Дундаж диаметртэй модны хөндлөн огтлолтын талбайг олох
Дундаж диаметртэй модны хөндлөн огтлолын талбайг дараах томьёогоор тодорхойлно. Үүнд:
gд= π*dдун2/4 (3)
gд – дундаж диаметртэй модны хөндлөн огтлолтын талбай, м2/га
π = 3.14
dдун – дундаж диаметр, м.
Манай судалгааны дээж талбайн дундаж диаметр dдун= 0.25 м байсан бөгөөд хөндлөн огтлолын талбай нь:
gд=3.14 * 0.252/4= 0.049 м2/га болно.
3.6. Нэг га талбай дах модны тоог бодох
Нэг га дах модны тоог дараах томьёогоор тодорхойлно. Үүнд: Нэг га талбай дах хуш модны хөндлөн огтлолын талбайн нийлбэрийг дундаж модны хөндлөн огтлолын талбайд хуваана.
N=∑gтт/gд (4)
N – модны тоо, шир/га
∑gтт- тухайн талбайн модны хөндлөн талбайн нийлбэр, м2/га
(gд) – дундаж модны хөндлөн огтлолын талбай
Манай байгуулсан дээж талбайн хэмжилтээр 1 га талбайд байгаа хуш модны тоог бодож гаргавал:
N=∑gтт/gд=20.5 м2/га:0.049 м2/га = 418 шир/га буюу 1 га талбайд 418 ширхэг хуш байна гэсэн үр дүн гарч байна.
Дөрөв. Сибирь хуш модны гэмтэл, сорви (шарх)-ны хэмжилт
Дээж талбайд Биттерлихийн жишүүрээр хэмжилт хийх явцад тоологдсон гэмтэлтэй бүх хуш модонд сорвины өргөн, урт, шархны гүн, сорвины давтамжын тоо, шинэ, хуучин зэргийг тодорхойлж хэмжилт хийнэ. (Хүснэгт 3).
Энэхүү аргачлалаар ойн дагалт баялаг гэрээгээр ашиглагч этгээдийн тухайн гэрээт жилд учруулсан хохирлыг тооцох тохиолдолд зөвхөн шинэ сорвийг хэмжиж тооцно. Нэг хуш модонд хэд хэдэн шинэ сорви байгаа тохиолдолд сорви тус бүрийг хэмжиж, эзлэхүүний нийлбэрээр тооцож бодно.
Тайлбар: Шинэ сорви нь харагдах байдлын хувьд бусад сорвиноосоо илүү тод цайвар шаргал байхаас гадна тухайн гэмтэлтэй хэсэгт барзгар гадаргуу үүсээгүй байдаг.
Харин түүхэн хугацаанд тухайн хуш мод болон хушин ойд учруулсан гэмтэл хохирлыг тооцох бол бүх сорвинд тус бүрчлэн хэмжилт хийж, шинэ, хуучин сорви бүрээр тусад нь тэмдэглэж, сорви тус бүрийн эзлэхүүнийг тооцож гаргах шаардлагатай. Үүний дараа мод тус бүрд байгаа сорвины нийлбэр эзлэхүүнийг бодож гаргана.
Үүнд:
- Нэг модонд тоологдох сорви, гэмтлийн тоо хэмжээ, шир.
- Сорви, гэмтлийн уртын хэмжээ, см
- Сорви, гэмтлийн өргөний хэмжээ, см
- Сорви, гэмтлийн гүний хэмжээ, см
- Сорви, гэмтлийн шинж байдал (шинэ, хуучин)
Нэг модны сорви тус бүрийн хэмжилт
№ | Мунадуулсан сорвины тоо | Сорвины дугаар | Сорвины гүн /см/ | Сорвины өргөн /см/ | Сорвины урт /см/ | Сорви шинэ-1 хуучин-2 |
Сорвины эзлэхүүн |
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
.... |
|
|
|
|
|
|
|
Нийт |
|
|
|
|
|
|
|
4.1. Гэмтэл, сорви тус бүрийн эзлэхүүнийг олох
Энэхүү хээрийн хэмжилтийн материалд үндэслэн сорви тус бүрийн эзлэхүүнийг зах банзны эзлэхүүн боддог дараах томьёог ашиглан тооцно. Үүнд:
(5)
V- Сорвины эзлэхүүн, см3
L- сорвины уртын хэмжээ, см
a-сорвины өргөний хэмжээ, см
t - сорвины гүний хэмжээ, см
Хэрвээ 1 хуш модонд хэд хэдэн шинэ сорви байгаа тохиолдолд тухайн модны сорвины эзлэхүүнийг тооцохдоо сорви тус бүрийн нийлбэр эзлэхүүнээр тооцно.
Vn=V1+V2+V3+……. (6)
Vn – Шинэ сорвины нийлбэр эзлэхүүн
V1;V2;V3 – нэгж сорвины эзлэхүүн
4.2. Гэмтэлтэй хуш модны эзлэх хувийг бодох
Сорвины дундаж эзлэхүүн бодож гаргахын өмнө эхлээд хэмжилт хийсэн сорвитой хуш модны тоо N1 -г хэмжилтэд хамрагдсан бүх хуш модны тоо Nt -нд хувааж N0 буюу гэмтэлтэй хуш модны эзлэх жинг доорх томьёогоор олно.
N0 = N1/ Nt (7)
N1 -сорвитой хуш модны тоо
Nt – дээж талбайд тоологдсон бүх хуш модны тоо
N0 – гэмтэлтэй хуш модны эзлэх жин
Судалгаанд хамрагдсан дээж талбайн жишээгээр 20.5 хуш мод тоологдсон бөгөөд дээж талбай дах бүх мод мунадуулсан сорвины гэмтэлтэй байсан учир N0= 20.5:20.5=1 буюу гэмтэлтэй болон бүх модны харьцаа 1 байна.
4.3. Гэмтсэн хэсгийн дундаж эзлэхүүнийг олох
Үүний дараа талбайд тоологдсон нийт хуш модны гэмтэлтэй хэсгийн дундаж эзлэхүүнийг бодохдоо доорх томьёогоор бодож дундаж модны эзлэхүүнийг олно.
Vдун= N0*Lдун*aдун*tдун (8)
Vдун – сорвины дундаж эзлэхүүн, см3
N0 – гэмтэлтэй хуш модны эзлэх жин
Lдун - сорвины дундаж уртын хэмжээ, см
aдун - сорвины дундаж өргөний хэмжээ, см
tдун – сорвины дундаж гүний хэмжээ, см
Судалгаанд хамрагдсан дээж талбайн жишээгээр нийт сорвины дундаж урт Lдун=19.7 см, өргөн aдун=11 см, гүн tдун=2.67 см байсан тул Vдун = 1*(2*11*2.67*19.7)/3 буюу 389 см3 буюу м3-д шилжүүлбэл 0.000389 м3 гэж гарч байна.
Тав. Экологи-эдийн засгийн хохирол тооцох
Хушин ойд учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасан нэг шоо метр модны экологи-эдийн үнэлгээг баримтлан төлбөрийн муж тус бүрээр ялгавартай тооцно.
5.1. Хушин ойд учруулсан хохирлыг 1 га талбайд шилжүүлэн тооцох
Хэмжилтэд хамрагдсан бүх модны сорвины нийлбэр эзлэхүүнийг нийт модны тоонд хувааж 1 модны дундаж хохирлыг тооцож гаргана. Гарсан дүнг нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр үржүүлж нэг хуш модны хохирлыг бодож гаргах ба 1 га талбайн гэмтсэн хуш модны тоогоор үржүүлж 1 га хушин ойн экологи- эдийн засгийн хохирлыг тооцно.
Аргачлал боловсруулах судалгааны дээж талбайн хэмжилт тооллогын үр дүнг жишээ болгож хушин ойн нөөцөд учруулсан хохирлыг 1 га талбайд шилжүүлэн тооцож үзье:
Судалгааны дээж талбайд гэмтэлгүй хуш мод үлдээгүй байсан тул хэмжилтэд хамрагдсан бүх модны сорвины нийлбэр эзлэхүүнийг нийт модны тоонд хуваахад 1 модны дундаж хохирол 0.000389 м3 гарч байна. Үүнийг нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзэхэд нэг хуш модны хохирол 366.0 төгрөг болж байгаа бөгөөд 1 га талбайд байгаа 418 ширхэг модонд шилжүүлэн тооцвол 152,988.00 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учирсан гэж гарч байна.
Судалгаанд хамрагдсан дээж талбай тус бүрийн экологи-эдийн засгийн хохирлын хэмжээг 1 га талбайд шилжүүлж, дундаж хохирлын хэмжээг тооцон нийт хушин ойн тархалттай талбайн хэмжээгээр үржүүлснээр хушин ойд учруулсан хохирол тодорхойлогдоно.
----оОо----
Текст томруулах
A
A
A