A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 18

Эрдэнэбулган

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

1."Адуучин удам" ХХК-ны дулаан түгээх сүлжээнд холбогдсон Тариат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Тариат сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Адуучин удам" ХХК /Т.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоол, хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.АЛТАНЧИМЭГ

ГИШҮҮН С.БАТСҮХ

ГИШҮҮН А.БАТБОЛД