- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ ЗХХАЭ №28. 2023.10.12

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн тодорхой хэв шинж, нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг "Байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тус газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар, хамгаалалтын горимыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг бүртгэлд авч, хамгаалалтын горимыг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Д.Сумъяабазар)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо (Б.Сүхбаатар), Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо ( Л.Отгонбаатар )-нд тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
