A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн 534.0 га талбай бүхий газрыг "Байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар, хамгаалалтын горим, дэглэмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг бүртгэлд авч, хамгаалалтын горим, дэглэмийг мөрдүүлж, хэрэгжүүлэхэд хяналт тавьж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Д.Сумъяабазар)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо (Б.Сүхбаатар), Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо (Л.Отгонбаатар)-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН