A

A

A

Бүлэг: 1979

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

"СЭЛБЭ ДУНД ГОЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР"-ЫН

ХАМГААЛАЛТЫН ГОРИМ, ДЭГЛЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.Энэхүү горим, дэглэмийн зорилго нь усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалах, Байгалийн нөөц газрын дэвсгэр нутаг, түүний орчны бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг нийслэлийн төр захиргааны байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжтой уялдуулан зохицуулахад оршино.

2. Сэлбэ Дунд голын байгалийн нөөц газарт явуулах аливаа үйл ажиллагаа нь түүний хамгаалалтын горимыг чанд сахих байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдэнэ.

3.Хамгаалалтын бүсэд явуулах үйл ажиллагааг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Байгалийн нөөц газрын хамгаалалтын нийтлэг горим болон энэхүү горим, дэглэмд нийцүүлэн зохион байгуулах ажлыг Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

4.Энэхүү горим, дэглэмийг нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.

 

Хоёр. Зорилго

2.1.Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалах, Байгалийн нөөц газрын дэвсгэр нутаг, түүний орчны бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг нийслэлийн төр захиргааны байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжтой уялдуулан зохицуулахад оршино.

 

Гурав.Хамгаалалтын дэглэм

 

3.1. Хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно.

3.1.1.Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох

3.1.2.Барилга, байгууламж барих, төлөвлөх

3.1.3.Гол, мөрний үндсэн голдирлыг  өөрчлөх

3.1.4.Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дур мэдэн цооног, худаг гаргах

3.1.5.Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд "Нүхэн жорлон, угаадасны нүх.техникийн шаардлага стандарт MNS 5924:2015 стандарт-д нийцсэнээс бусад төрлийн нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах

3.1.6.Холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр гол, голын зурваст хөндлөн гарах инженерийн шугам сүлжээ болон дэд бүтэц, гүүрэн байгууламж хийх

3.2.Гол, мөрний урсцыг нөхөн сэргээх, дэмжих, хамгаалах үйл ажиллагаа

3.2.1.Эргийн дагуу ойн нөхөн сэргээлтийг дэмжиж,  голын урсцыг нэмэгдүүлэх мод, бургас тарих.

3.2.2.Голын урсцыг тохируулах усан сан, хөв, цөөрөм байгуулах

3.2.3.Голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу тохижилт хийх

3.2.4.Голын хамгаалалтын бүс, далан, суваг, шуудууг тогтмол цэвэрлэж, засвар арчилгаа хийх

3.2.5.Үерийн хамгаалалтын барилга байгууламж барих

3.2.6.Ус хуримтлуулах усан сан, боомт байгуулах

3.2.7.Хамгаалалтын бүсэд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийн хэмжээг одоо мөрдөгдөж буй Газрын төлбөрийн хуульд заасан хэмжээнээс 2 дахин өсгөж тооцох

3.2.8.Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөрөөр хийгдэж буй ажил нь голын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахад чиглэж, стандартын шаардлагад нийцсэн байх

 

 

4. Гол, мөрний үерийн эрсдэлээс хамгаалах, болзошгүй гамшгийн үед

 авах арга хэмжээ

 

4.1.Голын үер усны гамшиг, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн үзлэг шалгалт, засвар үйлчилгээ, сургалт арга зүй, соён гэгээрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4.2.Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд төлөвлөж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын зураг төслийг боловсруулах, үерийн эрсдэл ихтэй байршлуудад барилга угсралтын ажлыг эхлүүлэх

4.3.Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан нэн яаралтай чөлөөлөх газруудын зардлын тооцоог гаргаж, шаардагдах хөрөнгийг төсөвт тусгуулан газар чөлөөлөх арга хэмжээг авах

4.4.Үерийн усыг хуримтлуулах газар доорх нөөцлүүр, хиймэл нуур цөөрөм байгуулах үйл ажиллагааг дэмжих