A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/88

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Аудитад цахим мэдээллийн нэгдсэн системийг ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийг Мэдээллийн технологийн төв (А.Уянга-Эрдэнэ), төрийн аудитын байгууллагын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тамгын дарга (С.Цэрэнбаяр)-д даалгасугай.

3.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Бундхорол)-т, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын нэгж, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагад үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Ц.Баярмаа)-т даалгасугай.

Д.ЗАНДАНБАТ