- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах журам) ЗХХАЭ №28. 2023.10.12
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/27
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 29.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийг Мэдээллийн технологийн төв (Д.Энхтуяа), төрийн аудитын байгууллагын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэрэгжилтийг нэгтгэж, тайлагнахыг Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газар (Ц.Энхжавхлан)-д даалгасугай.
3.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Бундхорол)-т, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын нэгж, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагад үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Ц.Баярмаа)-т даалгасугай.
Д.ЗАНДАНБАТ
Текст томруулах
A
A
A