- Нүүр
- Сайдын тушаал
- Зарим тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/510
Улаанбаатар хот
Зарим тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-09 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам"-ын 23.3 дахь заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.8-д заасан" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.15-д заасан тусгай зөвшөөрөл бүхий" гэж, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам"-ын 3.7.2, 3.9.2, 3.10.2 дахь заалтын "12 дахь хэсэгт" гэснийг "12 дугаар зүйлд" гэж, мөн журмын 3.11.1 дэх заалтын "Хүнсний тухай хуулийн" гэснийг "Органик хүнсний тухай хуулийн" гэж, мөн заалтын "10.2-т хэсэгт" гэснийг "10.2 дахь хэсэгт" гэж, "мэдэгдэл" гэснийг "мэдэгдлийг тус тус" гэж, 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А-16 дугаар тушаалаар баталсан "Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журам"-ын 2.11 дэх заалтын "15 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт" гэснийг "15 дугаар зүйлийн 15.6.2-т" гэж, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А-27 дугаар тушаалаар баталсан "Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам"-ын 2.7 дахь заалтын "12 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэх бөгөөд" гэснийг "12 дугаар зүйлд заасны дагуу" гэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А-385 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийн "30 дугаар зүйлийн 20 дахь хэсгийг" гэснийг 30 дугаар зүйлийн 30.20 дахь хэсгийг" гэж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-382 дугаар тушаалаар баталсан "Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 2.1 дэх заалтын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" гэснийг "Зөвшөөрлийн тухай" гэж, мөн журмын 3.3 дахь заалтын "5.2, 5.3 дахь зүйлд заасан чиг үүргийн" гэснийг "5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг" гэж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/182 дугаар тушаалаар баталсан "Хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журам"-ын 4.11 дэх заалтын "402.2-д" гэснийг 402.1.2-т" гэж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/183 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам"-ын 3.12 дахь заалтын "4.1-д" гэснийг "4.1.8-д" гэж, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/196 дугаар тушаалаар баталсан "Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам"-ын 1.5, 3.3 дахь заалтын "бүх шатны мэргэжлийн хяналтын" гэснийг, 1.8, 2.12 дахь заалтын "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А-29 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага"-ын 1.2 дахь заалтын "импортын зөвшөөрөл олгох" гэснийг хассугай.
3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А-68 дугаар тушаалаар баталсан "Малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний төрөл, жишиг үнийн үзүүлэлт"-ийн "Эрх зүйн үндэслэл" баганыг, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар баталсан "Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журам"-ын 3.13 дахь заалт, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/183 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх журам"-ын "Долоо.Сортын нэрийн хүчинтэй хугацаа" гэснийг, мөн журмын 7.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
