A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • Mонгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг батлах тухай ЗХХАЭ №29. 2023.10.20
Бүлэг: 1979

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/69, А/132

Улаанбаатар хот

Mонгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.29 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тооцоход Засгийн газраас тогтоосон төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ, холбогдох нэмэгдлийг тус тус баримталсугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Адилтгах албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Гадаад харилцааны сайд, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/48, А/130 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

Б.БАТЦЭЦЭГ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА