A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай ЗХХАЭ №29. 2023.10.20
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/136

Улаанбаатар хот

Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тэтгэвэр тогтооход баримтлах "Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин"-г хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/136 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Х.БУЛГАНТУЯА