A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/257

Улаанбаатар хот

Нормд нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-д дараах заалтыг нэмсүгэй.

а/ 5.4.14. Захиалагч байгууллагын хүсэлтээр Авто зам, замын байгууламжийн зурагтөсөл зохиогчтой харилцан тохиролцож гэрээ байгуулсан нөхцөлд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг захиалагчийн хяналтын зардлаас санхүүжүүлж болно.

2. "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-д оруулсан нэмэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Авто замын бодлого зохицуулалтын газар (Ч.Сугармаа), Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс (Н.Цэвэлмаа), "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ (Х.Пүрэвжаргал), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т тус тус даалгасугай.

САЙД С.БЯМБАЦОГТ