- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/521
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 1.3 дахь заалтын "хоршоо, иргэн, жижиг, дунд үйлдвэрийг" гэснийг "хоршоог" гэж, 1.5 дахь заалтын "хоршоо,жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд" гэснийг, 1.7 дахь заалтын "хоршоо, ЖДҮҮЭ, иргэнд" гэснийг, 2.5 дахь заалтын "хоршоо, жижиг, дундүйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд" гэснийг, 2.7 дахь заалтын "хоршоо,жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, иргэнд" гэснийг, 3.1.5 дахь дэд заалтын "хоршоо, ЖДҮҮЭиргэдэд" гэснийг "хоршоонд" гэж, 1.6 дахь заалтын "хоршоо болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"/цаашид "ЖДҮҮЭ" гэх/ иргэний" гэснийг, 6.4 дэх заалтын ", ЖДҮҮЭ, иргэний" гэснийг, 8.2 дахь заалтын "хоршоо, ЖДҮҮЭ, иргэний" гэснийг 3.4.1 дэх дэд заалтын "хоршоо, ЖДҮҮЭ иргэдийн" гэснийг, 6.8 дахь заалтын "хуулийн этгээд, иргэний" гэснийг, 7.4.1 дэх заалтын "аж ахуйн нэгж, иргэний" гэснийг, 8.3 дахь заалтын "хуулийн этгээд, иргэний" гэснийг "хоршооны" гэж, 2.11 дэх заалтын "хоршоо, ЖДҮҮЭ, иргэдийнолонход" гэснийг "иргэдэд" гэж, 3.4.3 дахь дэд заалтын "хуулийн этгээд, иргэнтэй" гэснийг "этгээдтэй" гэж, 6.2 дахь заалтын "Хоршооны төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлж,дараагийн ээлжинд санхүүжүүлэх ЖДҮҮЭ, иргэний төслийнжагсаалтыг тус тус" гэснийг "жагсаалтыг" гэж, 8.3 дахь заалтын "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайхууль," гэснийг "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль," гэж өөрчилсүгэй.
2."Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 3.4.3 дахь дэд заалтын "энэ журмын 3.4.2-т заасан" гэснийг, 5.5 дахь заалтын ", ЖДҮҮЭ иргэн" гэснийг, 5.5.5 дахь дэд заалтын ", иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар" гэснийг, 5.5.6 дахь дэд заалтын "иргэн," гэснийг, 5.5.9 дэх дэд заалтын "/иргэний хувьд хамаарахгүй/" гэснийг, 5.5.10, 5.5.11 дэх дэд заалтын "иргэний хувьд хамаарахгүй" гэснийг, 5.6 дахь заалтын ", ЖДҮҮЭ иргэн" гэснийг, 6.1 дэх заалтын ", ЖДҮЭЭ, иргэн" гэснийг, 6.3 дахь заалтын ", ЖДҮҮЭ" гэснийг, 6.5 дахь заалтын ", ЖДҮҮЭ иргэн"гэснийг, 6.8 дахь заалтын "ЖДҮҮЭ, иргэнтэй" гэснийг, 7.11 дэх заалтын "ЖДҮҮЭ, иргэн" гэснийг тус тус хассугай.
3."Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 6.3.6, 6.4.9 дэх дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
