A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД 2024 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2024 оны 149 дүгээр тогтоолоор өөрчилсөн )

2.Энэ тогтоолын хавсралтад заасан тоо, хэмжээний хүрээнд 2024 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай .

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА