A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 374

Улаанбаатар хот

ЦОГЦОСТ ҮЗЛЭГ ХИЙХ, ЗӨӨВӨРЛӨХ, ЗАДЛАН ШИНЖЛЭХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭСНИЙ НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Шүүх шинжилгээний тухай хуулийн 68.5, 72.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид олгох "Цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийн хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдэл олгохтой холбогдон 2023 онд гарах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, цаашид жилийн төсвийн төсөлдөө тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА