A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 359

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ НАРИЙН МЭРГЭШЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 21.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА