- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 367
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсгийн "загвар 2-05", "загвар 2-07", "загвар 2-25", "загвар 2-27", "загвар 2-28", "Тав.Бүс, тэлээний загвар" хэсгийн "загвар 5-01", "загвар 5-02", "загвар 5-04", "загвар 5-07", "загвар 5-10"-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны "Тайлбар" хэсэгт ""Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шууд чиг үүрэг гүйцэтгэх алба хаагч"-ийн ангиллын "өдөр тутмын хүрэм, өмд"-ний эдэлгээний хугацааг "Эрүүлжүүлэх, саатуулах байр"-нд үүрэг гүйцэтгэх алба хаагчид 1 жилээр тооцон олгоно." гэсэн өгүүлбэр нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Хоёр.Гадуур хувцас" хэсгийн 8 дахь заалтын "Борооны хүрэм, өмд" гэснийг "Борооны цув" гэж, 9 дэх заалтын "Гэрэл ойлгогчтой хантааз" гэснийг "Гэрэлтүүлэгчтэй хантааз" гэж, "Тав.Бүс, тэлээ" хэсгийн "Тоногтой суран бүсний иж бүрдэл" гэснийг "Тоногтой бүс" гэж, 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны "Хоёр.Гадуур хувцас" хэсгийн 9 дэх заалтын "Борооны хүрэм, өмд" гэснийг "Борооны цув" гэж, 10 дахь заалтын "Гэрэл ойлгогчтой хантааз" гэснийг "Гэрэлтүүлэгчтэй хантааз" гэж, "Тав.Бүс, тэлээ" хэсгийн 1 дэх заалтын "Тоногтой суран бүсний иж бүрдэл" гэснийг "Тоногтой бүс" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны "Хоёр.Гадуур хувцас" хэсгийн 10 дахь заалтын "Гэрэлтүүлэгчтэй хантааз (зуны), Гэрэлтүүлэгчтэй хантааз (өвлийн)"-ны "Эдэлгээний хугацаа (жилээр)" хэсэгт "Цагдаагийн хурандаа цолтой болон бусад чиг үүрэг гүйцэтгэх алба хаагч"-ийн ангилалд "2 жил" гэснийг "4 жил" гэж, "Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шууд чиг үүрэг гүйцэтгэх алба хаагч"-ийн ангилалд "1 жил" гэснийг "2 жил" гэж, "Тав."Бүс, тэлээ" хэсгийн 1 дэх заалтын "Тоногтой бүс"-ний "Эдэлгээний хугацаа (жилээр)" хэсэгт "Цагдаагийн хурандаа цолтой болон бусад чиг үүрэг гүйцэтгэх алба хаагч"-ийн ангилалд "8 жил" гэснийг "6 жил" гэж, "Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шууд чиг үүрэг гүйцэтгэх алба хаагч"-ийн ангилалд "4 жил" гэснийг "3 жил" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсгийн "загвар 2-26", "Тав.Бүс, тэлээ" хэсгийн "загвар 5-03", "загвар 5-05", "загвар 5-06", "загвар 5-08", "загвар 5-09", "загвар 5-11", "загвар 5-14"-ийг тус тус хассугай.
6.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах нэмэлт эх үүсвэрийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
