A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 281, 151

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам" /цаашид "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам" гэх/-д дор дурдсан агуулгатай Дөрөвдүгээр бүлэг, 1.6, 1.7 дахь хэсэг тус тус нэмсүгэй.

1/Дөрөвдүгээр бүлэг:

"Дөрөв.Бусад

4.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

4.2.Энэ журамд хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөлт оруулж болно."

2/1.6 дахь хэсэг:

"1.6.Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах зааврыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална."

3/1.7 дахь хэсэг:

"1.7.Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр цагдаагийн байгууллагын хамгаалалтад байна. Цагдаагийн байгууллага нь аюулгүй байдлыг хангахдаа энэ журмыг баримтлан ажиллана."

Хоёр."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын Хоёрдугаар бүлгийн гарчгийн "шүүхийн" гэсний дараа "захиргааны байгууллагын" гэж, 3.9.10 дахь заалтын "явцад" гэсний дараа "шүүх хуралдаанд" гэж, 3.10 дахь хэсгийн "үед" гэсний дараа "шүүгч" гэж, 3.12.1, 3.12.2, 3.12.3 дахь заалтын "ялтнаас" гэсний дараа "тусад нь" гэж, 3.12.4 дэх заалтын "ялтныг" гэсний дараа "тусад нь" гэж тус тус нэмсүгэй.

Гурав."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/1.4 дэх хэсэг:

"1.4."Шүүхийн тамгын газар, цагдаагийн байгууллагатай хамтран шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална."

2/2.1 дэх хэсэг:

"2.1.Бүх шатны шүүхийн байр, шүүх хуралдаан хийх шүүхийн байрнаас бусад газар, шүүхийн захиргааны байр /Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тамгын газар/, шүүхийн тусгай архивын байр болон шүүхийн барилга байгууламжийн харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага бүрэн хариуцаж, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу гүйцэтгэнэ.

3/2.2.5 дахь заалт:

"2.2.5.шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газар хийх болон "Сахилгын хороо"-ны хуралдаанд шүүгч оролцох үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах;"

4/2.3.4 дэх заалт:

"2.3.4.Шүүх хуралдаанд оролцогч, сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч болон бусад иргэн шүүх, шүүхийн захиргааны байранд зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийх, дуу чимээ гаргах, чанга ярих, хашхирах, хөгжмийн хэрэгсэл ажиллуулах, хог хаях, эд зүйл эвдлэх, гэмтээх, зарлал, мэдээлэл наах, зураг зурах, дайрч орох, хууль бус аргаар нэвтрэх, төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад зөрчил гаргах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдэл гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг авах, шүүхийн эзэмшлийн нутаг дэвсгэрт шүүх хуралдаантай холбогдуулан жагсаал, цуглаан, аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шаардах, таслан зогсоох арга хэмжээ авч зөрчил, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар цагдаагийн газар, хэлтэст шилжүүлэх;"

5/2.6 дахь хэсэг:

"2.6.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах техник хэрэгсэл /галын болон хамгаалалтын дохиолол, харилцаа холбооны хэрэгсэл, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, хяналтын камер, металл илрүүлэгч хаалга, гар металл илрүүлэгч, ачаа тээш шалгах рентген төхөөрөмж, согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/, ачаа тээш түр хадгалах хайрцаг, үүрэн утасны сүлжээ сарниулагч г.м/-ээр хангах ажлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Шүүхийн төсөвт тусгуулж, зохион байгуулах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна."

6/2.29 дэх хэсэг:

"2.29.Цагдаагийн байгууллага, Шүүхийн тамгын газар нь жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор энэ журмын 1.3-т заасан хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, улирал тутамд үр дүнгийн мэдээг харилцан солилцоно."

7/3.13.3 дахь заалт:

"3.13.3.тусгаарлах өрөөнд яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ журмын 3.12.1-3.12.4-т заасны дагуу байрлуулна."

8/3.32 дахь хэсэг:

"3.32.Шүүх хуралдааны дараа хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч, ялтан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг гэр бүлийн хүмүүстэй уулзуулах үед дараах эд зүйл дамжуулахыг хориглоно:"

Дөрөв."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын 1.1, 2.4, 2.5, 2.15, 3.1, 3.6 дахь хэсэг, 3.9.10 дахь заалт, 3.11, 3.21, 3.29 дэх хэсгийн "оролцогчдын" гэснийг "оролцогчийн" гэж, 2.7 дахь хэсгийн "хайгчаар" гэснийг "илрүүлэгчээр" гэж, 2.27, 2.28 дахь хэсгийн "шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг" гэснийг "шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг" гэж, 3.4 дэх хэсгийн "нүүдэллэн ажиллах байр" гэснийг "шүүх хуралдаан хийх шүүхийн байрнаас бусад газар" гэж тус тус өөрчилсүгэй.

Тав."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын 1.2 дахь хэсгийн "Шинэчилсэн найруулга" гэснийг хассугай.

Зургаа.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам" /цаашид "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам" гэх/-ын 2.34 дэх хэсгийн "ажиллагааг" гэсний дараа "хэрэг" гэж нэмсүгэй.

Долоо."Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ын дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/2.9 дэх хэсэг:

"2.9.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч /гэрч, зохигч, хэргийн оролцогч/-ийг шүүх хуралдаанд оролцуулах тухай шийдвэрийг шүүхийн тамгын газраас баривчлах төв, баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр болон цагдаагийн байгууллагад урьдчилан хүргүүлнэ."

2/2.12.1 дэх заалт:

"2.12.1.цагдан хорих төв, цагдан хорих байрнаас шүүхэд;"

3/2.12.2 дахь заалт:

"2.12.2.шүүхээс цагдан хорих төв, цагдан хорих байранд;"

4/2.12.3 дахь заалт:

"2.12.3.нэг цагдан хорих төв, цагдан хорих байрнаас нөгөө цагдан хорих төв, цагдан хорих байранд;"

5/5.2 дахь хэсэг:

"5.2.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан цагдаагийн байгууллага тодорхой этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харьяалах шүүх, шүүхийн тамгын газарт сар бүр хүргүүлнэ."

6/5.3 дахь хэсэг:

5.3.Цагдаагийн ерөнхий газар эрэн сурвалжлах ажиллагааны улсын хэмжээний мэдээллийг улирал тутамд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ."

Найм."Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ын 6.1 дэх хэсгийн "ногдуулна" гэснийг "хүлээлгэнэ" гэж өөрчилсүгэй.

Ес."Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ын 5.1 дэх хэсгийн "ялтан" гэснийг хассугай.

Арав."Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ын 4.20 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Арван нэг.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Р.Батрагчаа/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ж.Болд/-д тус тус даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД  Х.НЯМБААТАР                              ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Р.ОНОНЧИМЭГ