- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- "ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №29. 2023.10.20
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1."Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2020 оны 23 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР Ө.ЗОЛБАЯР А.ЛУВСАН-ОЧИР Н.Мандахбаатар А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A