A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 12/08

Гучин-ус сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2. дахь заалуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу байгууллага,ААН, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Х.Энхтайван)-д үүрэг болгосугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг (Х.Энхтайван)-д үүрэг болгосугай.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА З.УРТНАСАН