A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 12/07

Гучин-ус сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл бус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ 200 төгрөг, адуу 600 төгрөг, үхэр 400 төгрөг, хонь 600 төгрөг, ямаа 800 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Энхтайван/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн санд бүртгүүлж эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 03/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА З.УРТНАСАН