A

A

A

  • Нүүр
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • "ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №29. 2023.10.20
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

"ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2018 оны 23 дугаар тогтоол, 2020 оны 24 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР Ө.ЗОЛБАЯР А.ЛУВСАН-ОЧИР Н.МАНДАХБААТАР А.ҮЙЛСТӨГӨЛДӨР