- Нүүр
- Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар
- АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажил үйлчилгээний үнэ/ ЗХХАЭ №29. 2023.10.20
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/210
Улаанбаатар хот
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10 дахь заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажил үйлчилгээний үнэ, тарифыг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэж Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг нэгдүгээр хавсралтаар, Усны тоолуурын лабораториос төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг хоёрдугаар хавсралтаар, Тоолуур суурилуулах үнийг гуравдугаар хавсралтаар, Усны тоолуурын лабораторид цэвэр, бохир усны тоолуур шалгах, засварлах, тохируулга хийх үнэ тарифыг дөрөвдүгээр хавсралтаар, Гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн шугам сүлжээний гэмтэл саатлыг засварлах төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг тавдугаар хавсралтаар, Усны төв лабораторид ундны усанд шинжилгээ хийх үнийг зургаадугаар хавсралтаар, Усны төв лабораторид бохир усанд шинжилгээ хийх үнийг долоодугаар хавсралтаар, Усны төв лабораторид ICP-OES багажаар 23 элемент, GC-MS багажаар 50-55 дэгдэмхий органик нэгдэл тодорхойлох шинжилгээний үнийг наймдугаар хавсралтаар, Инженерийн дэд бүтцийн ажлын зурагт тодруулга хийх үйлчилгээний үнийг есдүгээр хавсралтаар, Цэвэр ус зөөвөрлөх, бохир ус татан зайлуулж тээвэрлэх үнийг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа сараас дагаж мөрдсүгэй.
3.Тарифын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэн ажиллахыг Үйл ажиллагаа хяналтын хэлтэс (Д.Мөнхзул)-т, Эдийн засаг санхүү бүртгэлийн хэлтэс (Ч.Ариунаа)-т нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Ус сувгийн удирдах газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ТӨРХҮҮ
УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар А/28
Улаанбаатар хот
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10 дахь заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажил үйлчилгээний үнэ, тарифыг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэж Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг нэгдүгээр хавсралтаар, Усны тоолуурын лабораториос төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг хоёрдугаар хавсралтаар, Тоолуур суурилуулах үнийг гуравдугаар хавсралтаар, Усны тоолуурын лабораторид цэвэр, бохир усны тоолуур шалгах, засварлах, тохируулга хийх үнэ тарифыг дөрөвдүгээр хавсралтаар, Загварын туршилтын тоолуур шалган, баталгаажуулах үйлчилгээний үнэ тарифыг тавдугаар хавсралтаар, Гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн шугам сүлжээний гэмтэл саатлыг засварлах төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг зургаадугаар хавсралтаар, Усны төв лабораторид ундны усанд шинжилгээ хийх үнийг долоодугаар хавсралтаар, Усны төв лабораторид бохир усанд шинжилгээ хийх үнийг наймдугаар хавсралтаар, Усны төв лабораторид ICP-OES багажаар 23 элемент, GC-MS багажаар 50-55 дэгдэмхий органик нэгдэл тодорхойлох шинжилгээний үнийг есдүгээр хавсралтаар, Инженерийн дэд бүтцийн ажлын зурагт тодруулга хийх үйлчилгээний үнийг аравдугаар хавсралтаар, Техникийн нөхцөл олгох үйлчилгээний үнийг арван нэгдүгээр хавсралтаар, Цэвэр ус зөөвөрлөх, бохир ус татан зайлуулж тээвэрлэх үнийг арван хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа сараас дагаж мөрдсүгэй.
3.Тарифын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэн ажиллахыг Үйл ажиллагаа хяналтын хэлтэс (Д.Мөнхзул)-т, Эдийн засаг санхүү бүртгэлийн хэлтэс (Ч.Ариунаа)-т нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Ус сувгийн удирдах газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/210 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ТӨРХҮҮ
Текст томруулах
A
A
A