- Нүүр
- Сайдын тушаал
- Аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗХХАУНБ-д 2023 оны 10 сарын 23-ны өдөр бүртгэсэн/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/191
Улаанбаатар хот
Аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
"Аргачлал, журам батлах тухай" Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал"-д хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/-т даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
"АШИГТ МАЛТМАЛ, ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ, ТАТВАРЫН НОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1."Аргачлал, журам батлах тухай" Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал"-д дараах агуулгатай заалт, дэд заалт нэмсүгэй:
1/ 2.2 дахь заалт:
"2.2.Татварын албанаас татвар төлөгчийг үндэслэлгүй бага гэрээний үнэ тайлагнасан гэж үзсэн тохиолдолд энэ аргачлалын дагуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах үнэлгээг тооцохдоо татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийг харгалзаж үзэхгүй байж болно."
2/ 5.4 дэх заалт:
"5.4.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу жил бүрийн хайгуулын зардлыг ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглан хөрвүүлж тооцохдоо тухайн календарийн жил хүртэлх 12 жилийн ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглана."
3/ 5.5 дахь заалт:
"5.5.Тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцохдоо ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамжийн дүнг ямар нэгэн байдлаар ашиглахгүй."
4/ 6.8 дахь заалт:
"6.8.Зах зээлд суурилсан аргаар тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцох боломжгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын үнэлгээг 20 хувиар нэмэгдүүлж тооцсон дүнгээр орлуулж тооцно."
5/ 7.2.2 дахь дэд заалт:
"7.2.2.Борлуулалтын үнийг дараах байдлаар тооцно. Үүнд:
7.2.2.1.тухайн тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн ашиглалт, борлуулалт хийгдээгүй тохиолдолд ТЭЗҮ эсхүл ТЭЗУТ-д туссан борлуулалтын үнээр;
7.2.2.2.ашиглалт хийж эхэлсэн тохиолдолд тухайн татвар төлөгчийн хамгийн сүүлд тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон уулын ажлын тайланд туссан олборлолтын хэмжээнд үндэслэн гарах борлуулалтын үнээр;
7.2.2.3.энэ аргачлалын 7.2.2.2-т зааснаар тооцсон борлуулалтын үнэ нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах ТЭЗҮ эсхүл ТЭЗУТ-д туссан борлуулалтын үнээс 20 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан борлуулалтын үнэлгээгээр."
6/ 7.2.3 дахь заалт:
"7.2.3.Ашиглалтын зардлыг энэ аргачлалын 5.1, 5.4-т заасны дагуу ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглан үнэлгээ тооцож буй оны түвшинд шилжүүлэн тооцно."
2. "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягт" гэсэн Маягт Т3-01-ийг Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 5 дугаар хавсралтаар нэмсүгэй.
3. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 3.3 дахь заалт:
"3.3.Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ, доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээний дунджаар тооцно:";
2/ 3.3.1 дэх дэд заалт:
"3.3.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ А, В зэргээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан тохиолдолд орлогод суурилсан аргаар тооцсон дүн;"
3/ 3.3.2 дахь дэд заалт:
"3.3.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ А, В зэргээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын зардлын доод хэмжээний нийт дүнгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хайгуулын зардлын дүнгийн зөрүү энэ аргачлалын 3.4-т заасан хувиас илүүгүй бол зах зээлд суурилсан болон өртөгт суурилсан аргаар тооцсон үнэлгээний дундаж дүн;"
4/ 4.9 дэх заалт:
"4.9.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг энэ аргачлалын 7 дугаар зүйлд заасан орлогод суурилсан аргаар тооцсон бөгөөд техник эдийн засгийн үндэслэл /цаашид "ТЭЗҮ" гэх/-д туссан нөөц нь олборлолтоос хамаарч буурсан тохиолдолд үнэлгээг хамгийн сүүлд тогтоогдсон нөөцийн хэмжээнд хувь тэнцүүлж тооцно."
5/ 5.2 дахь заалт:
"5.2.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу тодорхойлсон үнэлгээнд туссан жил бүрийн хайгуулын зардлыг Үндэсний статистикийн хорооноос зарладаг холбогдох жил бүрийн нэгдүгээр сарын хэрэглээний үнийн улсын индексийн өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлт /цаашид "ХҮИ-ийн өөрчлөлт" гэх/-өөр хөрвүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээнд ашиглана.";
6/ 5.3 дахь заалт:
"5.3.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу үнэлгээг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 5 дугаар хавсралтад заасан маягтыг баримтална."
Жишээ 1:
"XV-000000 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2009 оны 08 сарын 01-ний өдөр олгогдсон. Талбайн хэмжээ: 1,684 га, хайгуулыг 10 жил хийсэн ба 3 жилийн хугацаанд шүүхтэй холбоотой асуудлаар хайгуулын ажил зогсонги байдалтай байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажилд нийт 26,101.0 мянган төгрөг зарцуулсан. Үнэлгээг тооцохдоо Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн ХҮИ-ийн өөрчлөлтийг ашигласан.
Он | Хэрэглээний үнийн индексийн өмнөх онц мөн үетэй харьцуулсан өөрчлөлт |
2010 оны 01 дүгээр сар | 5.7% |
2011 оны 01 дүгээр сар | 13.7% |
2012 оны 01 дүгээр сар | 10.2% |
2013 оны 01 дүгээр сар | 12.6% |
2014 оны 01 дүгээр сар | 12.3% |
2015 оны 01 дүгээр сар | 9.8% |
2016 оны 01 дүгээр сар | 1.7% |
2017 оны 01 дүгээр сар | 1.9% |
2018 оны 01 дүгээр сар | 6.9% |
2019 оны 01 дүгээр сар | 7.3% |
2020 оны 01 дүгээр сар | 5.6% |
2021 оны 01 дүгээр сар | 2.4% |
2022 оны 01 дүгээр сар | 14.6% |
2023 оны 01 дүгээр сар | 12.3% |
/мянган төргөг/
Он | Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн | Хэрэглээний үнийн индексийн өмнөх онц мөн үетэй харьцуулсан өөрчлөлт | ХҮИ-ийн өөрчлөлтөөр хөрвүүлснээр Нийт дүн | Бусад зардлын дүн | Тусгай зөвшөөрлийн үнэлгээний дүн |
2009 он | 5.7% | 244.2 | |||
2010 он | 500.0 | 13.7% | 1,265.5 | 488.4 | |
2011 он | 850.5 | 10.2% | 2,152.7 | 732.5 | |
2012 он | 12.6% | - | |||
2013 он | 12.3% | - | |||
2014 он | 9.8% | - | |||
2015 он | 995.0 | 1.7% | 1,646.0 | ||
2016 он | 938.3 | 1.9% | 1,526.2 | ||
2017 он | 1,710.2 | 6.9% | 2,729.9 | 2,441.8 | |
2018 он | 1,865.5 | 7.3% | 2,785.6 | 2,441.8 | |
2019 он | 2,089.8 | 5.6% | 2,908.3 | 2,441.8 | |
2020 он | 2,500.6 | 2.4% | 3,295.4 | 2,441.8 | |
2021 он | 3,000.0 | 14.6% | 3,860.9 | 2,441.8 | |
2022 он | 3,500.0 | 12.3% | 3,930.5 | 2,441.8 | |
Дүн | 17,949.9 | 26,101.0 | 16,115.9 | 42,216.9 |
Тусгай зөвшөөрлийн үнэлгээг дээрх аргачлалаар тооцоход 42,216.9 мянган төгрөг болно."
7/ 7.2 дахь заалт:
"7.2. Мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлагдсан ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл /цаашид "ТЭЗҮ" гэх/ болон хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн техник эдийн засгийн урьдчилсан тооцоо /цаашид "ТЭЗУТ" гэх/-г ашиглан дараах байдлаар тооцно. Үүнд:";
4. Аргачлалын 5.1 дэх заалтын "нийлбэрийг аргачлалын 1 дүгээр хавсралтад байгаа хүснэгтийн дагуу холбогдох үржүүлэгчээр үржүүлж гаргасан дүн" гэснийг "нийлбэр дүн" гэж өөрчилсүгэй.
5. Аргачлалын 3.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 5 дугаар хавсралт
Маягт Т3-01
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ
ӨРТӨГТ СУУРИЛСАН АРГААР ТОДОРХОЙЛОХ МАЯГТ
No | Хайгуул хийгдсэн он | Тусгай зөвшөөрөл анх олгосон огноо | Талбайн хэмжээ | Хайгуулын ажлын тайлангийн мэдээлэл | Бусад зардал | Татвар ногдуулах дүн | ||
Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн | Хөрвүүлэх фактор (ХҮИ-ийн өөрчлөлт) | Зардлын өнөөгийн үнэ цэнэ | ||||||
1 | ||||||||
2 | ||||||||
3 | ||||||||
Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсний орлогоос татвар ногдуулах дүн | ||||||||
Татварын дүн | ||||||||
Татварын албаны хяналтын хэсэг: |
Тооцооллыг гүйцэтгэсэн ............................. ХХК-г төлөөлж:
Тооцоолол хийсэн огноо:
Захирал ……………………/ / гарын үсэг
Нягтлан бодогч: ……….... / / гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Татварын улсын байцаагч, мэргэжилтэн …..……/ /гарын үсэг
Хянасан огноо: …………………
Тооцооллыг хянасан:
Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга ……………… / / гарын үсэг Хянасан огноо …….........................…
Текст томруулах
A
A
A

