- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журам/ ЗХХАЭ №30. 2023.10.31
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/137
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн төсөвт тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/73 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/80
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэргийн нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар /В.Рэнцэнханд/, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн төсөвт тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Б.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/137 дугаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх