- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаал хүчингүй болсонд тооцох тухай ЗХХАЭ №30. 2023.10.31

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/308
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Зөвшөөрлийн тухай 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тусүндэслэн ТУШААХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн "Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам батлах тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 2017 онц 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсонд тооцсугай.
3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Г.Батбаяр/-т үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Баасанпүрэв/-т даалгасугай.
САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
