A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 378

Улаанбаатар хот

ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 , 184 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 18.1 дэх хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 2 дахь заалтад доор дурдсан агуулгатай 2.8 дахь дэд заалт нэмсүгэй.

1/ 2.8.Залуучуудын хөгжлийн төв

2."Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолын 5 дахь заалтад доор дурдсан агуулгатай. 5.36 дахь дэд заалт нэмсүгэй.

1/ 5.36.Залуучуудын хөгжлийн газар (Хөгжлийн төвтэй)

3."Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 3 дахь заалтын "54" гэснийг "57" гэж, "52" гэснийг "55" гэж, "38" гэснийг "41" гэж, 4.6 дахь дэд заалтын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" гэснийг "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар" гэж тус тус өөрчилсүгэй.

4."Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "15.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" гэснийг "15.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 16 дахь заалтын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-41" гэснийг "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-34" гэж тус тус өөрчилсүгэй.

5."Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоолын 3 дахь заалтын "137" гэснийг "144" гэж өөрчилсүгэй.

6."Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолын 5.23 дахь дэд заалтын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" гэснийг "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар" гэж өөрчилсүгэй.

7."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.1 дэх дэд заалтын "Үндэсний зөвлөлийн" гэснийг "Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж" гэж, "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Соёлын сайд нар" гэж, 2.2 дахь дэд заалтын "залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Ажлын албаны дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА