A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 388

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажилласныг нь үнэлж Пүрэвжавын Сайнзоригийг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН