A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 03/23

Мөрөн

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам", Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын 02/675 тоот тодорхойлолт, "Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагуудын дулааны эрчим хүчний тарифыг хавсралтад зааснаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бзртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн захирал /Д.Сүхбат/ - д зөвшөөрсүгэй.

3.Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2023 оны 08 сарын 29-ны өдрийн 02/23 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/-д даалгасугай.

ДАРГА М.ХУЯГБААТАР

ГИШҮҮН Ч.БАЯРСАЙХАН

ГИШҮҮН Д.АЮУШЖАВ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 07/24

Мөрөн

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам", "Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагуудын дулааны эрчим хүчний тарифыг хавсралтад зааснаар баталсугай.

2.Батлагдсан тариф нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болох ба 2024 оны халаалтын улирал /2024.09.15/-аас эхлэн мөрдөж ажиллахыг "Хөвсгөл Ус Суваг" ХХК-ийн захирал /Д.Сүхбат/ - д зөвшөөрсүгэй.

3.Шинээр баталсан тарифыг мөрдөж эхэлсэн өдрөөс Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 03/23, 2024 оны 03 дугаар сарын 15-ны 02/24 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/-д даалгасугай.

ДАРГА М.ХУЯГБААТАР

ГИШҮҮН Ч.БАЯРСАЙХАН

ГИШҮҮН Д.АЮУШЖАВ