- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРИМТЫН ЗАГВАР, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №30. 2023.10.31

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар А/118
Улаанбаатар хот
БАРИМТЫН ЗАГВАР, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн77.7.3, Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Спиртийн баримт"-ын загварыг 1 дүгээр хавсралтаар, нөхөх зааврыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
3."Спиртийн баримт"-ыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
