- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 85
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ганибалын Амартүвшинг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
