A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 12/4

Цогт-Овоо сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын төвд оршин суугаа иргэн, аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудын мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тогтоолыг зохих хууль журмын дагуу холбогдох газарт бүртгүүлж, үйлчилгээний хураамжийг дагаж мөрдүүлэн, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Наранзаяа), Татварын улсын байцаагч (И.Ганхорол) нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 8/3 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Б.УЧРАЛТ