- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН ЗАРИМ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ЗХХАЭ №30. 2023.10.31

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС IV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 03
Зуунмод
ЗАРИМ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтөд захиргааны актыг нийцүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын шийдвэрт Ажлын албанаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн эрх зүйн актын хүрээнд цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл, түүнд Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг ХЭЛЭЛЦЭЭД:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.1, 49.3.3, 49.3.4, 49.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2004 оноос хойш баталсан зарим тогтоолууд нь хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, зохицуулалтын давхардал, хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон тул хүчингүй болсонд тооцож, жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн зарим тогтоол, шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.
2.1.Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүн шинжилгээ хийн, шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэн тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулж, аймгийн хэмжээнд эрх зүйн актын цахим сан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
2.2.Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар дүрэм, журам батлахгүй байх, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ хянуулах чиглэлээр холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хяналт тавьж ажиллах.
2.3.Хүчингүй болсонд тооцсон болон цаашид шинэчлэн батлах, Захиргааны хэм хэмжээний актын улсын санд бүртгүүлэх шаардлагатай шийдвэрүүдийн жагсаалтыг холбогдох байгууллагад хүргүүлж, 2023 онд багтаан шийдвэрлэх.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Захиргааны хэм хэмжээний актын улсын санд бүртгэлтэй тогтоолыг бүртгэлээс хасуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Ч.Жавзанпагма)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
