- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 464
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаар тогтоолоор баталсан "Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам"-ын 2.3.16 дахь заалтын "арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэсэн тухай дүгнэлт;" гэснийг "сангийн нэгж эрхийг бүртгүүлэх арилжаа эрхлэх байгууллагын талаарх мэдээлэл;" гэж, 16.2.3 дахь заалтын "компанийн нийт гаргасан хувьцааны 15-аас дээшгүй хувийг эзэмшиж болох бөгөөд түүнд сангийн нийт активын 10-аас" гэснийг "компани, түүнтэй холбогдох этгээдийн нийт гаргасан хувьцааны 30-аас дээшгүй хувийг эзэмшиж болох бөгөөд түүнд сангийн нийт активын 25-аас" гэж, 16.3.2 дахь заалтын "20" гэснийг "50" гэж, 16.3.3 дахь заалтын "20-аас дээшгүй хувийг эзэмшиж болох бөгөөд түүнд сангийн нийт активын 15-аас" гэснийг "30-аас дээшгүй хувийг эзэмшиж болох бөгөөд түүнд сангийн нийт активын 25-аас" гэж, 16.4.3 дахь заалтын "60" гэснийг "70" гэж, 16.4.5 дахь заалтын "компанийн хувьцаа, нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн 15-аас дээш хувийг эзэмшихгүй байх бөгөөд сангийн нийт активын 10-аас" гэснийг "компани, түүнтэй холбогдох этгээдийн хувьцаа, нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн 30-аас дээш хувийг эзэмшихгүй байх бөгөөд сангийн нийт активын 25-аас" гэж, 16.11 дэх хэсгийн "20" гэснийг "40" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн журмын 16.2.2, 16.4.4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын 1-д заасан журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК (Х.Алтай), "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (Б.Гантулга), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Р.Содхүү), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл)-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
