- Нүүр
- Сайдын тушаал
- Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/273
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГЦ ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан ИНБД-2-ын ИНД-21 "Бүтээгдэхүүн, эд ангийн гэрчилгээжүүлэлт"-д орох нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, гуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-3-ын ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлтийг хоёрдугаар хавсралтаар, тавдугаар хавсралтаар баталсан ИНБД-5-ын ИНД-172 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д орох нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хавсралтаар, зургаадугаар хавсралтаар баталсан ИНБД-6-гийн ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлтийг дөрөвдүгээр хавсралтаар, долоодугаар хавсралтаар баталсан ИНБД-7-гийн ИНД-139 "Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт"-д орох нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар хавсралтаар, наймдугаар хавсралтаар баталсан ИНБД-8-ын ИНД-100 "Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо"-нд орох өөрчлөлтийг зургаадугаар хавсралтаар, аравдугаар хавсралтаар баталсан ИНБД-10-ын ИНД-65 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"-д орох нэмэлт, өөрчлөлтийг долоодугаар хавсралтаар, аравдугаар хавсралтаар баталсан ИНБД-10-ын ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д орох нэмэлт, өөрчлөлтийг наймдугаар хавсралтаар, арван гуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-13-ын ИНД-121 "Том нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-нд орох нэмэлт, өөрчлөлтийг есдүгээр хавсралтаар, арван гуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-13-ын ИНД-125 "Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-нд орох нэмэлт, өөрчлөлтийг аравдугаар хавсралтаар, арван гуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-13-ын ИНД-135 "Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-нд орох нэмэлт, өөрчлөлтийг арван нэгдүгээр хавсралтаар, арван гуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-13-ын ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-д орох өөрчлөлтийг арван хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа)-т үүрэг болгосугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/250 дугаар тушаалаар 3 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7389/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/255 дугаар тушаалаар 7, 12 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7387/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/257 дугаар тушаалаар 5 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7390/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/276 дугаар тушаалаар 8 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7398/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/279 дүгээр тушаалаар 6 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7413/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/280 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7414/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/281 дүгээр тушаалаар 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7478/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/282 дугаар тушаалаар хүчингүй болгосон /ЗХХАУНС 7479/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх