- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 379
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 2422, 2423 дахь заалт нэмсүгэй:
2.Авто замын төслүүд | ||||||
2422 | "Арцсуурь-Нөмрөг" чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл | "Арцсуурь-Нөмрөг" чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрэн байгууламж барих | Барих-ашиглах-шилжүүлэх | Авто зам барих, ашиглах, шилжүүлэх | Шаардлагагүй | Уралдаант шалгаруулалт явуулах |
2423 | "Мөрөн-Улиастай" чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл | "Мөрөн-Улиастай" чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрэн байгууламж барих | Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх | Авто зам барих, ашиглах, шилжүүлэх | Шаардлагагүй | Уралдаант шалгаруулалт явуулах |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Арцсуурь-Нөмрөг" чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл, "Мөрөн-Улиастай" чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл, Аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A

